ЦУВРАЛ ЭНИМЭЙШНИЙ БҮХ ВИДЕО КЛИП ҮЗНЭ ҮҮ

TFA MONGOLIA
Dec 28, 2020
Баяртай! Уртаас урт дараалал, дуусашгүй их бичиг цаас гааль дээр одоо хэрэггүй боллоо! Сайн Байна уу, Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцээр! Худалдааг Хөнгөвчлөх? Энэ юу вэ? Энэ бол бараа бүтээгдэхүүн улсын хил гаалиар орж гарах гадаад худалдааны урсгалыг техникийн болон горим журмын хувьд илүү хялбарчлах, илүү жигдрүүлэх онцгой цогц арга хэмжээ юм.
ДХБ — н гишүүн орнуудын гуравны хоёр нь хүлээн зөвшөөрснөөр албан ёсоор баталгаажиж, Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр 2017 оны 2 сараас хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн түүхтэй. Монгол Улс мөн Орос,Хятад, Япон, болон Европын Холбооны улс зэрэг нь энэ хэлэлцээрийн худалдааны гол түншлэгч талууд юм. 2016 онд Монгол Улсын Их Хурал эл хэлэлцээрийг соёрхон баталсанаар, 2025 он сүүлч гэхэд ДХБ өмнө авсан үүрэг амлалтаа манай улс бүрэн хэрэгжүүлж дууссан байх ёстой. Хэлэлцээрийн биелэлтийг хангах зорилгоор Монгол Улсын Гадаад Харилцааны Сайдаар ахлуулсан Худалдааг Хөнгөвчлөх Үндэсний Хороо үүсэн байгуулагдсан билээ. МҮХАҮТ, МХЕГ, Хил Хамгаалалтын Агентлаг, Гаалийн Ерөнхий Газар зэрэг байгууллагууд Үндэсний Хорооны гишүүн байгууллагад ордог байна.
ДХБ — н гишүүн орнуудын гуравны хоёр нь хүлээн зөвшөөрснөөр албан ёсоор баталгаажиж, Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр 2017 оны 2 сараас хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн түүхтэй. Монгол Улс мөн Орос,Хятад, Япон, болон Европын Холбооны улс зэрэг нь энэ хэлэлцээрийн худалдааны гол түншлэгч талууд юм. 2016 онд Монгол Улсын Их Хурал эл хэлэлцээрийг соёрхон баталсанаар, 2025 он сүүлч гэхэд ДХБ өмнө авсан үүрэг амлалтаа манай улс бүрэн хэрэгжүүлж дууссан байх ёстой. Хэлэлцээрийн биелэлтийг хангах зорилгоор Монгол Улсын Гадаад Харилцааны Сайдаар ахлуулсан Худалдааг Хөнгөвчлөх Үндэсний Хороо үүсэн байгуулагдсан билээ. МҮХАҮТ, МХЕГ, Хил Хамгаалалтын Агентлаг, Гаалийн Ерөнхий Газар зэрэг байгууллагууд Үндэсний Хорооны гишүүн байгууллагад ордог байна.
За та яг одоо хийж байгаа зүйлээ түр орхиод, наашаа анхаар даа. Эргэн тойрноо хар. Монголд үйлдвэрлэв гэсэн хичнээн зүйлийг олж харав? Дэлгэцэнд таны харж байгаачлан, сууж байгаа сандал, хотоор зорчих машин, идэж байгаа хоол хүнс, хэрэглэж байгаа хутга сэрээ…ихэнх нь импортоор орж ирсэн бараа бүтээгдхүүн байгаа биз. Ямар нэгэн худалдааг хөнгөвчлөх хууль дүрэм горимгүй бол эдгээр бараа бүтээгдэхүүн магадгүй гарал үүслийн орны үнээсээ хамаагүй их үнэтэй орж ирнэ. Мөн хэрэв та шинэ технологи, сүүлийн үеийн моод загварт дуртай бол таны захиалсан бараа тань Монголд ирэх гэсээр бараг тренд биш болно. Шинэ байхаа больж аль хэдийнэ хуучин загвар болчихож мэднэ. Яагаад гэвэл, хил гаалийн бүрдүүлэлт болон логистик тээвэрт маш их цаг хугацаа зарцуулдаг юм шүү дээ. Харин хэрэв та Монголд ямар нэгэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ гадаад зах зээл рүү гаргаж, бизнесээ өсгөмөөр байна уу? Сайн байна, тэгвэл олон улсын худалдааг хөнгөвчлөх таньд тусалж, дэлхийн зах зээл рүү худалдаа хийхэд тань өөр бусад орны болон үндэсний үйлдвэрлэгчдэд ижил тэгш боломж олгодог юм.
Монгол Улсын Засгийн газар Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг заавал хэрэгжүүлэх 36 арга хэмжээг багтаасан үүрэг амлалт авсан. Эдгээр нь, хууль журмын ил тод байдал, хил гааль шийдвэр гаргахдаа дүрэм горим нь шударга, үйл ажиллагааг нь нэг цэгт төвлөрүүлэх, импорт, экспорт болон дамжин өнгөрүүлэх тээвэртэй холбоотой захиргааны элдэв саад чирэгдлийг багасгах зэрэг олон бодлогын арга хэмжээ орно.
Хэрэв Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр бүрэн хэрэгжвэл, онцгой нэг давуу тал бол таны бизнес “Нэг цонхны Системд” шилжинэ. Энэ юу вэ? Нэг цонхны систем гэдэг нь хэрэглэгч бүр нэг цэгээс бүх хэрэгцээтэй мэдээллээ авах боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэг цонхны систем хэрэгжсэнээр, гадаад худалдаа эрхлэгчид хууль журам хангасан стандарт мэдээлэл, баримт бичгээ нэг л цэгт, нэг л байршилд гаргаж өгнө. Шаардлага хангасан баримт бичиг гэдэгт,: гаалийн бүрдүүлэлт, экспорт импортын тусгай зөвшөөрөл, лиценз, гэрчилгээ, мөн бусад дагалдах баримт бичгүүд болох гарал үүслийн гэрчилгээ, үнийн нэхэмжлэх зэрэг олон баримт бичиг багтана. МХЕГ болон Гаалийн Байгуулагад тус тусад нь зөндөө их бичиг цаас бэлдэхгүй зөвхөн нэг газарт бүх бичиг баримтаа бүрдүүлж өгөх нь. Энэ гайхалтай биш гэж үү?
Эдийн засагчид, хэрэв Монголд Худалдааг хөнгөвлөх хэлэлцээр бүрэн хэрэгжвэл, таны бизнесийн худалдааны зардлыг хамгийн багадаа 12 хувь хэмнэнэ гэсэн таамаглал гаргажээ. Хэрэв, та хил гааль, логистик, тээвэрт 100 доллар зарсан бол буцаагаад 12 доллар хэмнэгдэх нь.. Энэ хэмнэлт таньд ашиг болж орж ирнэ гэсэн үг.
Монгол Улсын Их Хурал 2016 онд Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг соёрхон баталснаар, 2025 он гэхэд 36 арга хэмжээ бүхий үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн. Эдгээр арга хэмжээний биелэлтийг Монгол Улс цаг хугацаандаа бүрэн хангах үүднээс, Гадаад харилцааны сайдаар ахлуулсан Худалдааг хөнгөвчлөх Үндэсний хороог байгуулсан юм. Үндэсний хороонд, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Хил Хамгааллын Агентлаг, Гаалийн Ерөнхий Газар зэрэг 19 гишүүн байгууллага байдаг.
Мөн түүнчлэн, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхим гэх мэт бусад арилжаа худалдааны мэргэжлийн байгууллага, группт элсэн орсноор дуу хоолойгоо улам идэвхитэй, улам хүчтэй илэрхийлж, төсөөлж байгаа үр дүндээ хүрэх хэрэгтэй.
Иймээс, өөрт тулгарч байгаа сорилтуудад нүүдэл, шийдэл санал болгох, түүнчлэн, импорт, экспортлох үйл ажиллагааныхаа амжилт туршлагаас хуваалцаарай. Худалдааг хөнгөвчлөх Үндэсний Хороо нь, Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн үндсэн үйл ажиллагаа хэрхэн үр өгөөжтэй, бүрэн дүүрэн биелж байгаад нөлөөлж болох таны чухал үүд хаалга юм.
За тэгвэл Та хэрхэн яаж холбогдох бэ? Нэгт, Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн биелэлттэй холбоотой санал хүсэлтээ Та Үндэсний хороонд илгээж болно! tfa@mfa.gov.mn энэхүү цахим шууданд имэйл илгээнэ.
Бас нөгөө нэг холбогдох арга бол та гаалийн горим журмын талаар мэдээлэлтэй байх, мэдээлэл олж авах хэрэгтэй.. Гаалийн байгууллагын www.customs.gov.mn сайт тасралтгүй өөрчлөгдөж, баяжигдаж байдаг тул та өөрт хэрэгцээтэй ихэ.

Энэ ярилцлага нь, ”ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр — Монголд” медиа нөлөөллийн ажлын нэг хэсэг болно. Медиа нөлөөллийн ажлыг Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Монголын Худалдааг Дэмжих Төсөл (ТРАМ) ивээн тэтгэв. ТРАМ төслийн үндсэн зорилго нь уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжихэд хувь нэмрээ оруулахад оршино. Төслийг Монголын Гадаад Харилцааны Яам болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран хэрэгжүүлж байна. Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцээрийн талаар илүү их мэдээлэл хүсвэл энд дарж үзнэ үү.

Энэ контент Европын Холбооны санхүүгийн дэмжлэгээр бүтсэн болно. Контентын агуулгыг зөвхөн GOPA бүрэн хариуцах ба Европын Холбооны үзэл санааг ямар нэгэн байдлаар тусгаагүй болно.

--

--