ЭНИМЭЙШНИЙ БҮХ ДУГААР ҮЗНЭ ҮҮ

TFA MONGOLIA
Dec 28, 2020
ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? Олон зуун жилийн өмнө Монголчууд гадаад худалдааг хөнгөвчлөх арга хэрэглэж байсныг? Их Хаан Чингис, Монголын эзэнт гүрнээс ч өмнө Монголчууд худалдааг эрхэмлэн дээдэлдэг байжээ. Нүүдэлчин ардын хувьд амьдрал нь зөвхөн мал аж ахуйдаа л зориулагдсан. Ийм учраас Монголчуудын хувьд худалдаа эрхлэх нь тухайн үед маш чухал байв.
Бид өмнөх цувралаар Монголын Эзэнт Их Гүрний үед худалдааг хөнгөвчлөх нь хэр чухал байсан тухай мэдэж авсан. Харин энэ дугаар нь Монгол Улс яагаад ДХБ-н Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдэж орсон тухай.
Өмнөх цувралаараа бид хамгийн эрт гадаад худалдаа наймааг хөнгөвчлөхийг хэрэгжүүлэгчид бол гарцаагүй Монгол хаадаас улбаатай тухай, мөн ДХБ-н Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр гэж юу болох тухай таньж мэдсэн. Харин өнөөдөр Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр таны бизнес өсөж тэлэх, мөн илүү орлого олоход яаж туслах тухай өгүүлье.
Бид та бүхэндээ өмнө нь, Монгол хаад, гадаад худалдаа хөнгөвчлөлийг Их эзэнт гүрний үед хэрхэн хэрэгжүүлж байсан, ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр гэж юу вэ, мөн таны бизнес эл хэлэлцээрээс ямар ашиг хүртэх тухай өгүүлсэн. Харин энэ дугаар нь, Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтэд Та хэрхэн тус дэм болох тухай.

Энэ ярилцлага нь, ”ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр — Монголд” медиа нөлөөллийн ажлын нэг хэсэг болно. Медиа нөлөөллийн ажлыг Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Монголын Худалдааг Дэмжих Төсөл (ТРАМ) ивээн тэтгэв. ТРАМ төслийн үндсэн зорилго нь уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжихэд хувь нэмрээ оруулахад оршино. Төслийг Монголын Гадаад Харилцааны Яам болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран хэрэгжүүлж байна. Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцээрийн талаар илүү их мэдээлэл хүсвэл энд дарж үзнэ үү.

Энэ контент Европын Холбооны санхүүгийн дэмжлэгээр бүтсэн болно. Контентын агуулгыг зөвхөн GOPA бүрэн хариуцах ба Европын Холбооны үзэл санааг ямар нэгэн байдлаар тусгаагүй болно.

--

--